Дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж байхад “хог шатаж байна” гээд хөршүүд нь анзаараагүй уджээ


Өнгөрсөн ням гарагт айлын гэр шатаж, 2-7 насны дөрвөн хүүхэд амиа алдлаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 62 дугаар гудамжинд иргэн О-гийн таван ханатай гэр шатжээ. Гэрийн эзэд өдрийн цагаар хүүхдүүдээ харгалзах хүнгүй орхин явснаас энэ хэрэг гарсан гэж НОБГ-аас мэдээлсэн юм. Энэ мэдээллийн мөрөөр манай сурвалжлах хэсэг хэргийн газрыг зорив. Эхлээд гал гарсан Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны Засаг дарга Д.Баярсайхантай уулзсан юм.

Д.Баярсайхан: ХҮҮХДҮҮДИЙН ЭЭЖ АЖИЛД ОРСОН ӨДӨР ГЭРТ НЬ ГАЛ ГАРСАН

 -Гал гарах үед хүүхдүүд харгалзах хүнгүй байжээ. Эцэг эх нь амралтын өдөр яагаад байгаагүй юм бол? 

-Гал гарсан айлын хашаанд хоёр өрх амьдардаг. Нэг айл нь түр оршин суугчаар амьдарч байгаад өнгөрсөн жил албан ёсоор бүртгүүлсэн. Тухайн үед хоёр өрхийн дөрвөн хүүхэд гэрт эзгүй үлдсэн. Учир нь, гал гардаг өдөр хоёр хүүхдийн ээж шинээр ажилд ороод хүүхдүүдээ хажуу айлын хоёр хүүхэдтэй хамт үлдээсэн байна.


-Тухайн хашаанд хэдэн хүн амьдардаг байсан юм бэ?

 -Ер нь арван хүн амьдардаг. Гал гарсан өдрийн 18 цагийн үед би хэргийн газарт очсон. Цагдаагийн хамгаалалт гарсан байсан. Аав, ээж нь хүүхдүүдээ яагаад эзгүй орхисон асуудлыг манай нийгмийн ажилтан судалж байна. Цагдаагийн байгууллага ч үүнийг шалгаж байгаа. Одоогоор иргэдтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. 

-Галд өртөж нас барсан хүүхдүүд сургууль, цэцэрлэгт явдаг байсан уу?

 -Талийгаач долоон настай С, зургаан настай Э нар сургуульд явдаг байсан. Хоёулаа эрэгтэй хүүхэд. Харин таван настай Б, хоёр настай Э нарыг эцэг эх нь гэрээр хардаг байсан юм билээ. 

АВРАГЧИД ГАЛЫГ УНТРААГААД, ДОТРООС НЬ ХҮҮХДҮҮДИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЖ ИРЭХЭД ЭЛЭГ ЭМТЭРСЭН 

Бид цааш явсаар Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 62 дугаар гудамжинд очлоо. Галд хүүхдүүдээ алдсан айлын эзэд шатаж нурсан хашаагаа шинээр барьсан байв. Ойр хавьд нь шатсан гэр, хашааны түлэнхий модны хэлтэрхий байлаа. Гэрийн эздээс тодруулга авах хүсэлт тавьсан ч татгалзсан юм. Иймд хөршүүдээс нь зарим зүйлийг тодрууллаа. Яг хажуу талын айлын хүн дараах хариултыг өгсөн юм. “Эхэндээ хог шатааж байгаа юм болов уу гээд анзаараагүй. Галтай, хар утаа их гараад байхаар нь очсон. Айлын гэр шатаж байсан тул манай эхнэр галын дуудлага өгсөн. Онцгой байдлын аврагчид иртэл ойр орчмын иргэд нийлж, галыг унтраахаар оролдсон. Бараг 20 гаруй иргэн гэрээсээ ус зөөсөн ч унтрааж чадаагүй. Гэр бараг бүхэлдээ шатаж байсан. Дотор нь хүн дуугарахгүй байсан тул эзгүй гэр байж гэж бодсон. Гэтэл онцгой байдлын аврагчид ирж галыг унтраагаад дотроос нь хүүхдүүдийн цогцсыг гаргаж ирэхэд элэг эмтэрсэн” гэлээ. 

Мөн тус хорооны иргэн С.Чойжилсүр

“Гал гарсан айлын гэрийн эзэн манайхаар хааяа орж ирдэг. ГовьАлтай аймгаас нүүж ирсэн гэж хэлж байсан. Хашаанд нь байгаа айл бол садангийн хүмүүс. Ер нь гэртээ байнга байдаг. Тэр өдөр томчууд нь эзгүй байсан. Монгол гэр шатаад гал хойд талын байшин руу дүрэлзэх эрсдэлтэй байсан. Бид байшинг шатахаас сэргийлж ус их цацсан. 

Хүүхэд яг ингэж харгалзах хүнгүй галд өртөн нас барж байгаа олон баримт бий. Тухайлбал, Баянхонгор аймагт энэ оны хоёрдугаар сарын 20-нд бага насны хоёр хүүхэд гэртээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гал гарах үед өдрийн 15 цаг болж байсан нь цагдаагийн хоногийн мэдээлэлд бичигджээ. Тодруулбал, Баянхонгор сумын Дуурсах багийн иргэн С-ийн дөрвөн ханатай гэр шатаж галын улмаас нэгээс дөрвөн настай бага насны хоёр хүүхэд харамсалтайгаар нас барсан юм.

Тухайн үед хүүхдүүд мөн л гэртээ харгалзах хүнгүй хоёулхнаа байсан нь тогтоогдсон. Мөн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зээлийн барилгын 13 дугаар гудамжинд нэг айлын 1-5 насны гурван хүүхэд галд өртөж, нас барсан. Хүүхдүүдийг аав, ээж нь гэртээ цоожилж үлдээсэн байсан. Гал гарах үед өдрийн 14 цаг болж байсан ч гэгээн цагаан өдрөөр тухайн хүүхдүүд мөн л галаас аврагдаж чадалгүй нас барсан юм. Эцэг эхчүүд хүүхдийг харах хүнгүй гэх шалтгаанаар гэрт нь цоожилж үлдээдэг. Энэ нь тухайн хүүхэд аюулд өртөх тэр тусмаа амьдаараа галд шатах аймшигт эрсдэлийг бий болгож байна. 

Тиймээс ч ОБЕГ-аас хүйтэн сэрүүний улирал болж галлагаа эхэлсэн энэ өдрүүдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байх, халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалж сурах, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвшихийг анхааруулсаар байна.

 ШҮДЭНЗ, АСААГУУР ТОГЛООМ БИШ ГЭДГИЙГ ХҮҮХДЭД ОЙЛГУУЛАХ ЁСТОЙ

 Статистик баримтаас салбарын мэргэжилтнүүд дараах судалгааг гаргажээ. Үүнд, Монгол Улсад хоёр цаг тутамд обьектын гал түймэр гарч улмаар долоо хоногт нэг хүн амь насаа алддаг. Мөн гал түймрийн 11 тохиолдол бүрийн нэг нь хүүхдийн санамсаргүй үйлдлээс шалтгаалж гардаг гэж бичсэн байна. ОБЕГ-ын илтгэлд олон улсын судалгаагаар иргэдийн орон байранд гарсан галд өртөж амь эрсдэх нь нийт галын аюулд амиа алдаж байгаа хүмүүсийн 75 хувийг эзэлж байгаа талаар дурдагджээ. Орон байранд гарч буй түймрийн дийлэнх нь цахилгаан хэрэгслээс шалтгаалж гарч байна.Уг эрсдэлийг бууруулахын тулд нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ бол урьдчилан сэргийлэх явдал бөгөөд дараах урьдчилан сэргийлэх юм. 

Ингэснээр орон байрны галын эрсдэлийг бууруулж чадна гэж үзжээ. Тухайлбал,

 - Галын аюултай эд зүйлсийг тодорхойлох. Эдгээр эд зүйлсийн хоорондын зай нэг метрээс багагүй байх хэрэгтэй.

-Унтлагын өрөөнд болон унтах гэж байхдаа тамхи татах, лаа асаах зэргээр ил гал гаргахаас зайлсхийх. 

-Хүүхдүүдэдээ шүдэнз, асаагуур зэрэг гал гаргах хэрэгсэл тоглоом биш гэдгийг сайтар анхааруулж ойлгуулах, гар хүрэхгүй газар тавих. 

-Галын дохиолол тавих, түүний хэвийн ажиллагааг тогтмол шалгах.

 -Гал түймрийн үед аюулгүй гарц, ослын дараа цуглах цэгийг тодорхойлох гэж заажээ. 

ОН ГАРСААР 19 ХҮҮХЭД ГАЛД ӨРТӨЖ НАС БАРЖЭЭ 

Улсын хэмжээнд 2016 он гарсаар ахуйн гал түймэрт 50 хүн өртөж амь насаа алдсаны 16 нь бага насны хүүхэд байна. Сүүлийн таван жилийн тоо баримтыг дурдвал. 2017 онд 17, 2018 онд 27, 2019 онд 12, он гарснаас хойш 19 хүүхэд галд өртөн нас барсан байна. Тэдний дийлэнх нь харгалзах хүнгүй гэр, байшиндаа халуун галд харамсалтайгаар нас баржээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 2 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 2 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 3 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 3 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 3 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 4 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 5 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 5 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 5 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 6 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 6 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 7 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 7 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 8 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 9 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 9 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 9 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 9 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 10 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 11 цагийн өмнө