"Мунзуй" хэмээх Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхсэн, дээрэмдсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр саатуулагдаж, шалгагдаж байсан. Тэгвэл өнөөдөр түүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3 бусдыг далайлган сүрдүүлсэн, 125.2 бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, 252.2 нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, зориуд худал мэдээлсэн гэх үндэслэлээр шүүж байна.
Эх сурвалж: Зариг.мн
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна