​Зочид буудал, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудаас зөрчил илэрчээ



"Жэй Си Ай" Олон улсын байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн чуулга уулзалтын бэлтгэл ажилтай холбогдуулан бэлэн байдлыг хангуулах зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 1, 4 дүгээр хороонд байрлах зочид буудал, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэж байгаа аж.

Шалгалтаар хэрэглэж байгаа үндсэн болон туслах түүхий эд материалууд нь гарал үүсэл, баталгаажилтгүй, түргэн гэмтэх бүтээгдэхүүн болон махны хадгалалт гэсгээлтийн горим зөрчсөн, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийн бүртгэл хөтлөлтгүй, хоолны дээж аваагүй, ажилчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зөрчлүүд илэрчээ.

Хоол үйлдвэрлэл эрхлэгчид хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний дамжин бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх, мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөх, дотоодын хяналтыг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг 2 цагийн өмнө
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо 2 цагийн өмнө
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогдлоо 2 цагийн өмнө
СЕХ: Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой 2 цагийн өмнө
В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулна 3 цагийн өмнө
Эхлээд хүнээ шүтье! 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 8 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай 8 цагийн өмнө
"Харуул алтай" хотхоноос "Да хүрээ" гудамж хүртэлх замыг хаана 8 цагийн өмнө
Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна 23 цагийн өмнө
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа Өчигдөр
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо Өчигдөр
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд Өчигдөр
СТАТИСТИК: Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлага адилхан ₮2.3 сая байна Өчигдөр
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй Өчигдөр
“Номын баяр” маргааш нээлтээ хийнэ Өчигдөр
Генерал Т.Бадралыг Сүхбаатарын одонгоор шагналаа Өчигдөр
СУИС-ийн уулзвараас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хаана Өчигдөр
Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ Өчигдөр