Нэгдүгээр төрөх эмнэлэгт дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэйг гадуур хувцасгүй, тавчик, халадтай, дэрээр амыг нь таглан эмнэлгээс гаргаж тусгаарлах гэж буй зураг олон нийтийн сүлжээнд тавигджээ. Тэгвэл яг одоо Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн яаманд шуурхай хуралдаан зарлаж эмнэлгийн удирдлагуудтай уулзаж байгаа бөгөөд, дээрх хариуцлагагүй үйлдэлд тухайн эмнэлгийн удирдлагад хариуцлага тооцохоор хуралдаж байгаа гэсэн мэдээлэл байна.