2021/02/26
USD 2,811

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал даван туулах эдийн засгийн болон цогц арга хэмжээ авах хэрэгтэй

Н.Мичидмаа
2021/02/01

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар ОБЕГ-т ажиллаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
 : Бид ажлын арга барил, хандлагадаа томоохон өөрчлөлт хийх ёстой. Өмнө нь явж ирсэн уламжлалт сэтгэлгээгээ өөрчлөөсэй гэж хүсэж байна. Цар тахалтай хүнд үед яаж аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг сэргээж, зогссон байгаа эдийн засгийн цусны эргэлтийг сэргээх тухай цогц төлөвлөгөөг танилцуулах хэрэгтэй. УОК, Засгийн газар дээр гаргасан шийдвэр дунд шатанд замхарч байна. Энэ асуудал нь юунаас үүдэж байгаад дүгнэлт хийх шаардлагатай. Цар тахлыг, эдийн засгийн асуудлыг хэрхэн богино хугацаанд даван туулахыг цогцоор нь харах хэрэгтэй. Асуудал цогц учраас шийдэл цогц байх ёстой.