Д.Сумъяабазар: Барилгын үйлдвэрлэл, хийцийн салбар хамгийн их ажлын байр бэлтгэж, нэмүү өртөг шингээн, хотын хөгжлийг тодорхойлдог

Н.Мижидмаа
1 цагийн өмнө

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “150 мянган айл-орон сууц”үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар барилгын салбарын төлөөллүүдтэй “Өглөөний цай” уулзалтыг өнөөдөр хийлээ.    

Уг хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 45,000 айлын орон сууц, дэд бүтцийн төвд баригдсан амины орон сууц 10,000, дагуул хот дагаж барих орон сууц 16,512 барихаар төлөвлөжээ. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй, насжилт өндөртэй барилгуудыг буулгаж дахин төлөвлөх хүрээнд 3,000, түрээсийн 18,488, зах зээлийн орон сууц 57,000 барина гэж Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Засгийн газрын 202 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөрийг танилцуулахдаа хэлэв. Мөн энэ салбарт төрөөс баримталж буй бодлого, төр хувийн хэвшлийн уялдааг хэрхэн сайжруулах, хувийн хэвшлийнхний өмнө ямар бэрхшээл саад тулгарч буй талаарх салбарынхны байр суурийг сонсов. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар уулзалтын үеэр “Монгол Улсад бизнесийн салбар улирлын чанартай байдаг. Тиймээс жилийн зургаан сарын хугацаанд өрнөдөг барилга болон бусад салбарын үйл ажиллагааг маш зөв төлөвлөж дэмжих ёстой юм. Барилгын үйлдвэрлэл, хийцийн салбар хамгийн их ажлын байр бэлтгэж, нэмүү өртөг шингээн, хотын хөгжлийг тодорхойлдог. Сая “Эрэл” группийн захирал Б.Эрдэнэбат “Барилгын үйлдвэрлэл, угсралтын комбинат сул зогсож байна” гэлээ. Уг нь ингэж яримааргүй байгаа юм. Энэ комбинат өдөр шөнөгүй ажиллаж байх ёстой” гэв. 

Мөн өнгөрсөн 20 жилийн хугацаанд хот төлөвлөлттэй холбоотой ужгирсан асуудал бэрхшээл тэр дундаа газар зохион байгуулалт, барилгын зөвшөөрөл дагасан шүүмжлэл их байдгийг Хотын дарга дурдаад “Энэ бүхнийг цэгцлэхэд нийслэлийн удирдлага хатуу арга хэмжээ авч, ажиллана. Бид шударга ёсны үйл ажиллагааг үргэлжлүүлэн, авлига авдаггүй, төрийн захиргааны хүнд суртал гаргадаггүй хотын төлөө ажиллах болно” гэсэн юм. Мөн тэрбээр  “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад суучихаад аливаа ажлыг удаадаг, уядаг “хар гарууд”-ыг хувийн хэвшлийнхэн та бүхэн битгий хөгжөөгөөрэй. Би ч гэсэн энэ байдлыг шахаж ажиллана. Тал талдаа хариуцлагатай байвал Улаанбаатар хотод барилга барих зардал буурна. Үүнийг дагаад үнэ багатай, тохилог орон сууц барихад хоёр талаасаа бодлогоо нийлүүлье. Хотын захиргаа дангаараа 20 жил ужгирсан асуудалтай тэмцэхэд хэцүү шүү” хэмээв. 

Мөн нийслэлийн төр, захиргааны байгууллагууд хувийн хэвшлийнхэн, тэр дундаа барилгын салбарынхны өмнө ямагт нээлттэй байж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ Нийслэлийн Засаг дарга илэрхийллээ. 

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 17 минутын өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 22 минутын өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 54 минутын өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 14 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 15 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 17 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 17 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 18 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 18 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 19 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 20 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 22 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 23 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 23 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр
Улаанбаатарт 31 градус дулаан байна Өчигдөр
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр