ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Тоёоко Инн" зочид буудалд тусгаарлагдан ажиглалтад байсан 300 гаруй хүн байсан. Үүнд өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлын нийт 30 гаруй хүнээс халдвар илэрсэн. Нас барсан тохиолдлууд дөрөв байгаа. Архаг хууч өвчтэй хүмүүс байсан талаар бид тухайн бүрт нь мэдээлж байсан. Коронавирусээр халдварласан үедээ 2, өвчлөөд эдгэрсний дараа 2 хүн нийт дөрвөн хүн нас барсан.