НББХ: Даатгуулагч үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгох хуулийн заалт хүчин төгөлдөр боллоо

Н.Мижидмаа
2021/02/02

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2021.02.02/ 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. 

    Мэдээллийн эхэнд тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг ээлжит чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж, 25 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцууллаа. Тухайлбал тус байнгын хорооноос Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоонд шинэчлэлт хийгээд байна. Хөнгөлөлттэй үнэтэй эмийг өмнө нь цөөхөн эмийн сангаар худалдаалдаг байсан бол хуулийн заалт хэрэгжиж эхэлснээр Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулсан бүх эмийн сангаас сарын бүх өдрүүдэд авах боломжийг 2020 оны арваннэгдүгээр сарын 01-нээс бүрдүүлсэн төдийгүй 141 нэр төрлийн 541 нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр хэрэгжиж, бүх шатны эмнэлгийн байгууллагын эмч нар иргэний харъяалал харгалзахгүйгээр хөнгөлөлттэй эмийн жорыг бичин, цар тахлын үед иргэд заавал нарийн мэргэжлийн эмчид очиж үзүүлэлгүйгээр өмнө нь бичигдсэн оношийн дагуу хөнгөлөлттэй эмээ бичүүлэн авдаг болсон нь эмийн хөнгөлөлт иргэдэд хүртээмжтэй, төвөггүй хүрэх тогтолцоо бүрдсэний илрэл гэж Байнгын хорооны дарга онцлов. 

    Түүнчлэн, Эмийн бие даасан агентлаг байгуулагдсанаар үндэсний үйлдвэрлэгчдийн болон импортын эмийн чанар, бүртгэлийг хянаж чанартай эмийг хүртээмжтэй хүргэх эрх зүйн орчин бий болсон, өндөр өртөгтэй мэс заслын төлбөрийг 100 хувь даатгалын сангаас хариуцдаг болсон, эрүүл мэндийн даатгалтай иргэн Даатгалын сантай гэрээ байгуулсан улсын болон  хувийн хэвшлийн аль ч эмнэлгийг сонгон бүх төрлийн тусламж, үйлчилгээ авах хуулийн заалт 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж байгааг мэдээллээ. Ингэснээр эмнэлгүүд чанар, эмчилгээ, үйлчилгээгээрээ өрсөлддөг болж хүнээ дагасан эрүүл мэндийн тогтолцоо бүрдэн, үүнийг дагаад улсын эмнэлгийн ачаалал, хүнд суртал эрс буурах юм байна. 

    Коронавируст халдвар /ковид-19/ -ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ажил үүргээ гүйцэтгэх явцад халдвар авсан албан хаагчид буцалтгүй тусламж үзүүлэх, эрүүл мэндийн даатгалд тэргүүн ээлжид хамруулах, иргэдээ гадаадаас татан авах явцад нислэг гэнэт цуцлагдсан үед орон байр, хүнсгүй болсон иргэдийн наад захын хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах зэрэг өөрчлөлтүүд хэрэгжиж эхлээд байгааг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурьдав. 

    Хэвлэлийн бага хуралд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын хуулийн шинэчлэлийг 2021 онд үргэлжлүүлэн,  өргөн хүрээтэй, томоохон шинэчлэлүүд хийх талаар мэдээлэл өгсөн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Сранчимэг 2021 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудал, тэр дундаа тэтгэврийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт оруулах нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэхээр бэлэн болоод байгаа талаар мэдээлэл өглөө. 

    Түүнчлэн, өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 21 аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн захирал, удирдах ажилтнуудыг оролцуулан хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлгийн үр  дүнд эрэлттэй мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд анхаарах чиглэлийг гарган ХНХЯ-д өгсөн талаар болон ирэх хаврын чуулганаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй холбоотой хуулийн төсөл хэлэлцэх талаар Байнгын хорооны дарга мэдээлэл өгөв. 

    2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл, Ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөний тухай хуулийн төсөл зэрэг томоохон хуулийн төслүүд болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 38 минутын өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 8 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 8 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08