Батсүмбэрийн асрамжийн газрын өндөр настан гадаа гарч, осгож нас барсан байхад асрамжийн газрынхан маргааш нь мэджээ

Н.Мижидмаа
2021/02/03

Энэ оны нэгдүгээр сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах ахмад настны асрамжийн газарт асрамжид байдаг 62 настай иргэн гадаа нас барсан байдалтайгаар олджээ. Тодруулбал талийгаачийг асрамжийн газартаа байхгүйг асрамжийн газрынхан нь мэдээгүй байна. Ингээд талийгаачийг  маргааш нь хайж, асрамжийн газрын хашааны гадаах хогийн савны дэргэд "осгож"  нас барсан байдалтайгаар олсон талаар тухайн газар ажилладаг иргэн хэлж байгаа юм. 

Бид энэ асуудлаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад нэгдүгээр сарын 04-нд Батсүмбэрийн асрамжийн газарт 62 настай асрамжид байдаг иргэн амиа алдсан нь үнэн гэх мэдээллийг өгсөн юм.

Энэ хэрэгтэй холбоотой Батсүмбэр сумын ахмад настны Үндэсний Төвд /асрамжийн газарт/ ажилладаг  ахмад ажилтан "Б" манай сайтад хандсан юм. 

Иргэн нь хэзээ нас барсан юм бэ?

-Нэгдүгээр сарын 03-нд гадаа гараад алга болсон юм билээ. Асрамжийн газраас 16 цагт ахмадуудад цай өгдөг юм. Үүний дараахан 16 цаг 25 минутад асрамжийн газарт асруулагч 62 настай иргэн "Т" асрамжийн газраасаа гараад салхилахаар л явсан юм шиг байгаа юм. Сүүлд үзэхэд гарч явж байгаа дүрс нь үүдний камерын бичлэгт, үлдсэн байсан. Тэр өдрийн хариуцлагатай жижүүр, ээлжинд байсан эмч, сувилагч, асрагчид хүн нь гараад, алга болчихсон байхад мэдээгүй, гадаа хонуулчихсан юм билээ.Тэр өдрийн жижүүр эмч, сувилагч, асрагч, хариуцлагатай жижүүрүүд жаахан ч гэсэн сэтгэлтэй  хандсан бол хүний амь эрсдэхгүй байсан шүү дээ.

Талийгаачийг өрөөндөө байхгүй, сураггүй болсныг тэр өдөртөө мэдээгүй гэж үү? 

-Мэдээгүй, маргааш нь нэгдүгээр сарын 04-нд 13,14 цагийн үед нэг хоногийн дараа олж байгаа юм.Талийгаач асрамжийн газрын  хашааны гадаа байдаг хог асгадаг том савны хажууд суусан байдалтайгаар  хөлдөөд нас барчихсан байсан. Талийгаачийн сэтгэц, гар хөл эв эрүүл. Зүрх нь л бага зэрэг өвддөг байсан гэж дуулсан.

Батсүмбэрийн асрамжийн газарт ээлжийн асрагч, сувилагч, эмч гэж байдаггүй юм уу? Орой бүр бүртгэж, шалгадаггүй байсан юм уу?

-Байгаа, талийгаачийг нас барахын өмнө ахмад настнуудаа орой бүртгэж шалгадаггүй байсан. Харин энэ хэргээс хойш орой бүр хариуцлагатай жижүүр нь бүртгэж тоолоод өрөөгөөр нь явж байгаа.Уг нь 156 ахмад настан энэ асрамжийн газар байдаг байсан одоо 155-уулаа болсон.

Талийгаач өрөөндөө хэдүүлээ байдаг байсан бэ? 

-Өрөөндөө хоёулаа байдаг. Хамт байдаг хүн нь хараагүй хүн юм билээ.

Цагдаа, хууль хяналтын байгууллагынхан шалгасан байх. Шүүх шинжилгээний дүгнэлт нь юу гэж гарсан байдаг вэ?

-Талийгаачийн хэргийг  сумын цагдаа шалгаж байгаад,  аймгийн мөрдөн байцаагч нарыг дуудсан. Шүүх шинжилгээнийх нь хариу "ослоор нас барсан" гэж гарсан. Хүний амь нас хохирчихоод байхад  тэр өдөр жижүүртэй байсан, хариуцлагатай жижүүр, ээлжийн эмч сувилагч, асрагч нарт  хэнд нь ч хариуцлага  яриагүй. Жамаараа өнгөрч байгаа юм шиг тоохгүй орхичихсон. Ар гэрийнхэн нь гомдолгүй гээд цагдаагийн байгууллагаас хэргийг нь хаачихсан. Үхсэн хүн үг хэлэх биш, асрамжийн газарт байсан ч гэсэн хүн биз дээ. Эсвэл асрамжийн газарт ирэхээр хүний тооноос хасагдчихдаг юм уу , маш их гайхаж бачуурч байна. Жирэмсэн эмэгтэйг гадуур хувцасгүй гаргахад улс даяараа эсэргүүцсэн. Гэтэл энд  асрамжийн газарт байдаг өндөр настан нь өрөөнөөсөө гарч яваад, гадаа хоноод хөлдчихсөн байхад асрамжийн газрынхан нь мэдээгүй, нэг хонож байдаг. Хариуцлагын асуудал ч яригдахгүй, үнэхээр харамсалтай байна.

Асрамжийн газраас энэ хэргийг  нуух ч юм уу тийм зүйл бий юу?

-Энэ нас баралтыг асрамжийн газрын удирдлага хүртэл зүгээр жам юм шиг тоохгүй өнгөрчихөж байгаад л маш их гайхаж байна. 

Та энэ хэргийн талаар маш сайн мэдэх хүний хувьд холбогдох Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, газруудад хандаж үзсэн үү? Ямар хариу өгсөн бэ?

-ХНХЯ-нд хандахад, тун  удахгүй Асрамжийн газарт шалгалт явуулна гэсэн. Энд хүн харамсалтайгаар нас бараад нэг сар болж байхад яамнаас ирж шалгасан зүйл алга л байна.

Энэ мэдээллийг өглөө гээд танд ажилд нь асуудал үүсэх үү?

-Үүснэ, гэхдээ хамаагүй. Энэ асуудлыг хариуцлагажуулж, хүний амь үнэтэй байдгийг хэлэх гэсэн биш ажлынхандаа ад үзэгдэж байгаа. Асрамжийн газрын ахмад ч энэ улсын иргэн шүү дээ. Тэдэнд эрх гэж байх ёстой ч үүнийг хэн ч тоохгүй байгаад л харамсаж байна.

Мэдээлэл өгсөн танд баярлалаа.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 19 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 19 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 19 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 19 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 21 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 21 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03