ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа: Нийт 15897 хүнд шинжилгээ хийхэд 27 хүнээс вирус илэрлээ. Бүгд УБ хотод бүртгэгдлээ. Нийтдээ Уаанбаатарт 1027 тохиолдол бүртгэгдээд байна. Шинээр илэрсэн 27 тохиолдол нь бүгд халдвартай иргэдийн ойрын хавьтлууд байгаа.
Сүүлийн үед нэлээдгүй олон голомт идэвхитэй, цар хүрээ нь тэлэгдсээр байна. Тодруулбал СХД-ийн 21-р хорооны Содон хорооллын супер маркетын голомтоос 8,9 хүн халдварласан.
Мөн 13 дугаар хороололд байдаг Нүүдэлчин хоолны газар сүүлийн долоо хоногт үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдахыг анхааруулж байна. Энэ хоолны газраас улбаатай халдварын тохиолдол нэмэгдэж байна.