Шадар сайд С.Амарсайхан: Цагаан сарын үеэр бөхийн барилдааныг зохион байгуулах талаар бөхийн холбооноос хүсэлт гаргасан. Харамсалтай нь энэ хүнд үед бөхчүүдэд цол чимэг олгохгүй учир зохион байгуулах боломжгүй гэж үзсэн. Сайхан цаг ирэхэд бидэнд олон тэмдэглэлт баяр бий. Цаг сайхан болохыг хүлээж, бид болгоомжтой байх ёстой.