ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сингапур, Хонг Конг гэсэн газруудад нийтийн байранд халдвар тархсан нь агааржуулалтын хоолойгоор дамжсан байх магадлалтай гэдэг.Гэхдээ үүнийг эцсийн байдлаар тогтоогоогүй бөгөөд агааржуулалтын хоолойгоор халдвар дамжих эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Манайд нийтийн байрнаас болон нэг орцны хүмүүсээс гэх мэт халдвар авсан тохиолдол гараад байгаа учир НЭМҮТ-ээс судалж байна.