ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны дарга А.Амбасэлмаа: Нийт 14978 хүнд шинжилгээ хийхэд 34 хүнээс коронавирус илэрлээ. Ойрын хавьтлын, шинжилгээний цэгт сайн дураараа өгсөн хүмүүсээс илэрсэн. УБ-т нийт 1187 тохиолдол боллоо. Улсын хэмжээнд 2023 батлагдсан тохиолдол боллоо. Нийт 547 иргэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт ойрын хавьтлаар 218 иргэн тусгаарлагдсан. Нийт 958 иргэн, хоёрдогч хавьтлын 4742 болсон байна. Батлагдсан тохиолдлын 40 хувь нь гэр бүлээсээ, 60 хувь нь гадны үйл ажиллагаатай холбоотой халдварт өртөж байна. Хүмүүстэй уулзахдаа масктайгаа харьцаж байхыг зөвлөж байна.