Амгалан амаржих газраас эмчлүүлж байсан хоёр иргэн, долоон ажилтнаас коронавирусын халдвар илэрсэн. Одоогийн байдлаар тус амаржих газарт 93 эмчлүүлж буй иргэн бий. Эдгээрээс 41 иргэнийг тусгаарлахаар эмнэлгийн автомашин зөөвөрлөхөөр болжээ. Харин энэхүү тусгаарлалтыг эмчлүүлж буй ар гэрийнхэн эсэргүүцэж, эмнэлгийн автомашиныг хааж зогсчээ.