Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК: Худгаас их хэмжээний уур гарч байна гэсэн дуудлага ирж, очиход дулааны худаг усаар дүүрсэн байсан

Н.Мижидмаа
2021/02/09

Дулааны шугамын худагт осол гарч, гурван иргэн нас барсан хэргийн талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө БГД-ийн V хорооны нутаг дэвсгэр 27-р байрны хажууд, ”Тэлмүүн орд” хувийн орон сууцны конторын эзэмшлийн дулааны худгаас их хэмжээний уур гарч байгаа тухай мэдээлэл “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Шуурхай албанд 22 цаг 09 минутад ирсэн. 
Ирсэн дуудлагын дагуу манай байгууллагын шуурхай ажиллагааны бүрэлдэхүүн газар дээр нь очиход дулааны худаг нь усаар дүүрсэн байсан тул ус буулгагчийг хаахад хүндрэлтэй байсан ч тухайн хаалтыг хааж хэвийн байдалд нь оруулсан.
Үүнээс шалтгаалан гурван иргэн халуун усанд түлэгдэж харамсалтайгаар амь насаа алдсан.
Иймд дулааны эрчим хүч хэрэглэгч хувь хүн, аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид байгууллагууд өөрийн эзэмшлийн дулааны худаг камерт гадны болон орон гэргүй иргэд зөвшөөрөлгүй орж шугам тоноглол гэмтээх, амь насаа алдахаас урьдчилан сэргийлж, тогтмол үзлэг шалгалт хийж ажиллахыг анхааруулж байна гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 3 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 5 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 5 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 5 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 11 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 11 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08