Арваннэгдүгээр сард Сэлэнгэ аймаг коронавируст халдварын томоохон голомт болоод байв. Тэгвэл Сэлэнгэ аймагт коронавируст халдварын тохиолдол бүртгэгдснээс хойш Алтанбулаг суманд 80, Сүхбаатар суманд 48, Мандал суманд 79 хоног коронавирус нэмэгдэж бүртгэгдээгүй учир "эрүүл бүс" болсноо зарлалаа. Дээрх сумдаас зорчих иргэдээс асуумж, шаардлагатай тохиолдолд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нийслэл, болон бусад орон нутаг руу нэвтрүүлэхээр болсон байна.