“Номин Холдинг” ХХК-иас мэдэгдэл гаргажээ

Н.Мижидмаа
Өчигдөр

“Номин Холдинг” ХХК нь анх 1992 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл 28 жилийн хугацаанд “Хэрэглэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж, зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхлэх, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулах, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн хөгжингүй, манлайлагч компани болох гэсэн эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 12 охин компани, 5600 орчим  ажиллагсадтай болтлоо өргөжин тэлж, сард давхардсан тоогоор 1 сая шахам үйлчлүүлэгчид үйлчилж, улсын төсөвт жилдээ 50 гаруй тэрбум төгрөг төлж Монгол Улсын хөгжил, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулдаг үндэсний шилдэг компаниудын нэг билээ.

Сүүлийн үед “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат болон Ариг банктай холбоотой  “Номин Холдинг”  ХХК-ийн  ажил  хэргийн нэр хүнд, үүсгэн байгуулагч Ш.Баярсайханы нэр төрд халдсан илт худал, гүтгэлгийн шинжтэй ташаа мэдээллийг сонин, сайт, бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк хуудсаар олон нийтэд тарааж, дээрх хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа тул “Номин Холдинг” ХХК-ийн зүгээс энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

“Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатыг Хан-Уул Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүх 2020 оны 8-р сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоороо Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 17.3-р зүйлийн 2.2-т заасан ЗАЛИЛАХ, 18.6-р зүйлийн 2-т заасан МӨНГӨ УГААХ гэмт  хэрэгт гэм буруутайд тооцож, бусдаас залилан мэхэлсэн 20,000,000,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр, харин түүний эхнэр Д.Сэргэлэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг хэрэг маргаан Улсын Дээд Шүүхэд хянагдаж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Мөн Б.Эрдэнэбат нь Ариг банкинд удирдах ажил эрхэлж байсан хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан тус банкнаас 10 гаруй тэрбум төгрөгийг хууль бусаар авсан асуудал ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн Албаны Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Газарт шалгагдаж байгаа. 

Шүүхээс “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат нь Номин Холдинг ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайханыг хуурч, бодит байдлыг нуун дарагдуулж, зохиомол байдал зориудаар бий болгож түүний 20,000,000,000/хорин тэрбум/ төгрөгийг 2016 онд залилан мэхлэн авч, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцаан төлөөгүй байгаа, мөн мөнгө угаах гэмт  хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоосны дараа   нэр бүхий этгээдүүд “Номин Холдинг”  ХХК-ийн ажил  хэргийн нэр хүндэд халдсан, Ариг банктай холбоотой илт худал, гүтгэлгийн шинжтэй ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк хуудсуудаар  зохион байгуулалттай тараах болсон.

Дээрх худал мэдээллүүдийг Б.Эрдэнэбатын үйлдсэн ЗАЛИЛАХ, МӨНГӨ УГААХ гэмт хэргүүдийг хянан хэлэлцэж байгаа Улсын Дээд Шүүх болон хууль хяналтын байгууллагад нөлөөлөх зорилгоор зохион байгуулалттайгээр тарааж байна. Худал мэдээлэл, гүтгэлгүүдийг шалгуулахаар тус  компаний зүгээс шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж, хууль хяналтын байгууллагаас дээрх гүтгэлгүүдийг тараасан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа болно.

Иймд “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат болон Ариг банктай холбоотой сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар тарааж байгаа “Номин Холдинг” ХХК-ийн ажил хэргийн хүнд, үүсгэн байгуулагч Ш.Баярсайханы нэр хүндэд халдсан мэдээллүүд нь илт худал, үндэслэлгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

НОМИН ХОЛДИНГ ХХК


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 3 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 5 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 5 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 5 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 11 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 11 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08