Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл шинэ бүрэлдэхүүнээр хуралдлаа

Н.Мижидмаа
Өчигдөр

Засгийн газрын 2020 оны 108 дугаар тогтоолоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Үүний дагуу өнөөдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн цахимаар хуралдлаа. Хуралдаанд Хууль зүй дотоод хэргийн сайд бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 35 гишүүд оролцлоо

Хуралдаанаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөл, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Дэд зөвлөлийн ажиллах нийтлэг журам, бүрэлдэхүүн, Зохицуулах зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцэн баталлаа.

Цаашид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны суурь судалгаатай, криминологийн судалгааны үндсэн дээр тулгуурлаж төлөвлөн явуулах шаардлага байгааг зохицуулах зөвлөлийн дарга хуралдааны үеэр онцолж байлаа. Өнгөрсөн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хэд хэдэн суурь судалгааг явуулсан. Энэхүү суурь судалгаанд тулгуурлаж 2021 оны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулжээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлыг шинэ шатанд ахиулах хүрээнд таван уриалгыг дэвшүүлж байгаа болохыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар танилцууллаа. Тухайлбал: 

1. Хүүхэд багачуудад бага наснаас нь эрх зүйн мэдлэг олгох шат дараалсан арга хэмжээний эхлэл болгон ЕБС-ийн сурагчдын сургалтын хөтөлбөртгэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулга бүхий хичээлийг оруулах 
2. Гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргийг гардан хэрэгжүүлдэг хамтарсан багуудад санхүүжилтолгох 
3. Зөрчлийн тухай хууль болон эрүүгийн тухай хуулийг иргэд олон нийтэд зөв сурталчлан таниулах зорилтын хүрээнд салбар бүр хууль сурталчлах, соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах 
4. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд цахим шилжилтийг хийх 
5. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх байгууллагууд мэдээллийн сувгаа нэгтгэж мэдээлэл харилцан солилцох үйл ажиллагааг шинэ шатанд гаргахзэрэг уриалгуудыг дэвшүүлж зөвлөлийн гишүүдийг хамтран ажиллахыг уриаллаа. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 4 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 4 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 4 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 10 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 10 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08