Зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид зорчихдоо ажлын үнэмлэх, ажлын газрын тодорхойлолтоо үзүүлж зорчино

Н.Мижидмаа
12 цагийн өмнө

Өчигдөр УОК-ын дарга шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ  : Төрийн байгууллага нутгийн захиргааны зайлшгүй ажиллах ёстой ажилчид Нийслэлийн нийтийн тээврийн газраас гаргаж байгаа тусгай маршрутаар ажил эхлэх, тарах цагаар зорчино. Иргэд олон нийтэд автобус үйлчлэхгүй. Төрийн бус, хувийн байгууллагынхан ажилчдаа дээд тал нь 15 хүртэлх хувиар ажиллуулж, хөдөлгөөнд оролцохдоо ажлын газрын үнэмлэх, ажлын тодорхойлолтоо үзүүлээд хувийн машинаараа зорчино. ЯТТ-ийн автомашинууд хязгаарлалтгүй үйлчилнэ. Хуваарьт эмчилгээ авдаг иргэд тодорхой бичгээ үзүүлээд хувийн машинаараа зорчих боломжтой гэж мэдээлсэн билээ. 

Шадар сайдын дурьдсан хувийн машинаараа зорчих боломжтой байгууллагад доорх байгууллагууд орно. Эдгээр байгууллагын ажилчид ажлын үнэмлэх, ажлын газрын тодорхойлолтоо цагдаагийн алба хаагчдад үзүүлээд зорчих юм.

  • Хүнсний үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт худалдаа    
  • Мал амьтны өвс тэжээлийн тээвэрлэлт түгээлт         
  •   Газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт 
  •  Банкны цахим болон автомат тооцооны машин   
  •   Хэвлэл мэдээлэл, харилцаа, холбоо, шуудан, илгээмж 
  •  Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын алба

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 4 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 4 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 4 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 10 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 10 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08