ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Шинжилгээнд 18-аас дээш насны нэг хүн хамрагдана. Олон хүнтэй харьцдаг, гадуур их явдаг хүнээ өрхүүд сонгож шинжилгээ хийлгэнэ. Шинжилгээ өгөхөөс 2-3 цагийн өмнө хоолой амаа ямар нэг уусмалаар зайлаагүй байх, архи тамхи хэрэглээгүй байх шаардлагатай. Мөн халуун бууруулах өвчин намдаах эм хэрэглээгүй, бохь зажлаагүй байх шаардлагатай. Ингэснээр таны өгч байгаа шинжилгээ үр дүнтэй болно.