2021/03/04
USD 2,811

С.Энхболд: "Нэг хаалга-нэг шинжилгээ"-нд хамрагдсан иргэний шинжилгээний хариу 24 цагийн дотор гарна

Н.Мичидмаа
2021/02/12

ЭМ-ийн сайд С.Энхболд : Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг тусгаарлаад явж байгаа. Өнөөдөр батлагдсан 12 тохиолдлын 10 тохиолдол нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, хоёр нь Нэг өрх-Нэг шинжилгээгээр батлагдсан. Тандалтыг хийгээд ажиллаж байна. Нууц үеийн хавьтлууд буюу халдвартай иргэдийн дам хавьтлууд байх магадлалтай гэж харж байна. "Нэг хаалга-нэг шинжилгээ"-нд хамрагдсан иргэний шинжилгээний хариу 24 цагийн дотор гарна.24 цагаас хэтэрвэл иргэд Гэрэгэ систем руу орж Регистрийн дугаараараа нэвтрэхээр шинжилгээний хариу нь байж байгаа.