Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Нийслэлийн хэмжээнд нийт 115 голомт бий. Хоёр өдөр шинжилгээгээр нийт гурван тохиолдлыг нэмж илрүүлсэн. Хоёр өдрийн турш нэг өрх нэг шинжилгээнд 91 мянга орчим хүн хамрагдахад дөрвөн хүнээс халдвар илэрсэн. Өмнө нь бүртгэгдсэн халдварын голомтуудаас нийт 40 тохиолдол илэрсэн.