Дархан-Уул аймагт хоёр иргэнээс коронавирусын халдвар илэрчээ. Халдвар илэрсэн хоёр иргэн нь Улаанбаатар хотоос тус аймагт очсон бөгөөд Өргөө амаржих газарт хагалгаанд ороод буцсан байна. Улаанбаатар хотоос гарахын өмнө шинжилгээ өгөхөд халдвар илрээгүй буюу “сөрөг” гараад байжээ.