Ц.Ганзориг: Хүнсний бөөний төвүүдийг энэ сарын 16-наас эхлэн нээнэ

Н.Мижидмаа
2021/02/14

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг:  Хүнсний бөөний төв, хүнсний үйлдвэрлэлийг нээхээр болсон. Энэ хөл хорионы үед хүнсний хомсдолд оруулж болохгүй учир хоёрдугаар сарын 16-наас 24 хүнсний бөөний төвийг нээнэ. Хоёрдугаар  сарын 16,18,20,23-наас гээд шатлалтайгаар 49 хүнсний бөөний төвүүдийг нээнэ. Эдгээр хүмүүсийн хөл хөдөлгөөнийг 10-15 хувиар тооцоолж үзсэн. Иргэн та зөвхөн өөрийн гэрт ойрхон хүнсний дэлгүүрээс хэрэгтэй зүйлээ авна. Хүнсний бөөний төв рүү явж, эрсдэл үүсгэхгүй. Харин хүнсний бөөний төвүүд хүнсний дэлгүүрүүдэд нийлүүлнэ. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс PCR шинжилгээ заавал өгнө. Үүнд зориулж шинжилгээний цэгийг байгуулсан. Хүнсний үйлдвэрлэл, худалдааны салбарт ажилладаг бол өөрийн гэртэйгээ ойр доорх салбарт шинжилгээгээ өгнө. Хоёрдугаар сарын 11-нээс хойш өөрөө болон гэр бүлийн нэг гишүүн нь PCR шинжилгээ өгсөн бол шинжилгээ өгөх шаардлагагүй. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 3 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 5 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 5 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 5 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 11 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 11 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08