ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 33129 хүний сорьцод шинжилгээ хийихэд 32 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2283 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 1711 хүн эдгэрсэн бол 655 хүн эмчлэгдэж байна.