ЭЕШ-ын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлж дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна

Н.Мижидмаа
2021/02/16

ЭЕШ болон МХБШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2021 оны 02 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлж, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулжээ.


Боловсролын үнэлгээний төвийн "ЦАХИМ ЗӨВЛӨХ" портал сайт http://help.eec.mn нь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчид болон багш нарт туслах зорилготой цахим зөвлөх хуудас юм.
Хэрэглээ: Интернетэд холбогдсон гар утас, компьютертэй бол хаанаас ч хэзээ ч ашиглах боломжтой. Өөрийн компьютер дээр нэмэлт программ суулгах шаардлагагүй. Утсаар ашиглах бол ДАТА үнэ төлбөргүй.
Ач холбогдол: Шалгуулагчид ЭЕШ-тай холбоотой бүхий л мэдээллийг хамгийн хялбар, энгийн ойлгомжтой хэлбэрээр нэг дороос авах боломжтой.
Та тус цахим зөвлөх хуудсанд хандсанаар: 

  • Өмнөх жилүүдийн шалгалтын үр дүн, шалгуулагчдын гүйцэтгэл, алдаанд дэлгэрэнгүй шинжилгээ хийсний үндсэн дээр сурагчдын сул гүйцэтгэж буй агуулгад илүү төвлөрсөн Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой ТВ хичээл,
  • 12 дугаар ангийн сурагчдад зориулсан цахим хичээлүүд үзэх; 
  • 2018, 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын 11 хичээлийн жишиг даалгаварууд (түлхүүр үгтэй)-ыг ашиглан мэдлэг чадвараа сорих;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын журам, Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд хэрхэн хамрагдах, ЭЕШ-ын блюпринт зэрэг заавар зөвлөмжүүдтэй танилцах;
  • Түгээмэл асуулт хариулт хэсгээс өөрт тулгамдаж буй асуултад хариулт авах;
  • Цаг үеийн мэдээ мэдээллийг нэг дороос цаг алдалгүй авах боломжтой юм.






        0
        angry
        0
        care
        0
        haha
        0
        liked
        0
        love
        0
        sad
        0
        wow

        Сэтгэгдэл (0)

        ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

        Сэтгэгдэл бичигдээгүй байна

        Шинэ мэдээ
        “Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 3 цагийн өмнө
        Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 5 цагийн өмнө
        Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 5 цагийн өмнө
        Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 5 цагийн өмнө
        Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 11 цагийн өмнө
        Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 11 цагийн өмнө
        Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
        БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
        “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
        БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
        ​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
        Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
        БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
        UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
        Говь цөлийн найдвар 2026/07/08
        Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
        ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
        Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
        ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
        ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08