2021/02/25
USD 2,811

Баянгол дүүргийн иргэд шинжилгээ өгөх цэгийн байршил

Н.Мичидмаа
2021/02/17

Баянгол дүүргийн хэмжээнд 25 хорооны өрх бүрээс нэг иргэнийг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр суурин 21 цэг, явуулын 97 цэг дээр өргөтгөсөн шинжилгээнд хамруулах юм. Иймд иргэд, та бүхэн иргэний үүргээ биелүүлэн, харъяа хорооныхоо заасан байршилд очиж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

 Мөн Хоёрдугаар сарын 11-13-ны өдрүүдэд шинжилгээнд хамрагдсан иргэд энэхүү шинжилгээнд хамрагдахгүй болохыг анхаарна уу гэж Баянгол дүүргийн Шуурхай штабаас мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна