ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа: Нийт 47110 хүнд шинжилгээ хийхэд 58 хүнд коронавирус илэрлээ. 10 нь нэг хаалга-нэг шинжилгээгээр илэрсэн бол 48 нь өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2551 боллоо. Нэг хаалга-Нэг шинжилгээгээр нийт 47 иргэнээс коронавирус илэрсэн.