Өмгөөлөгч Б.Баасанцогт нь "Д" гэх эмэгтэйн данс руу хоёр сая төгрөг шилжүүлсэн байж болзошгүй

Н.Мижидмаа
2021/02/23

Хууль, шүүхийн эрх мэдэл бүхий хэсэг хүмүүс PARKVIEW хотхоны 752-р байрны дугаар тоотод цугласан бичлэг олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Тухайн үед СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан гэгдэх Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар,  СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нар байгаа нь бичлэгт тодорхой харагддаг.

Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллэхдээ " Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зүйлүүд яригдаж байна. МУ-ын эрүүгийн хуулийн 12.6.1-д заасан биеэ үнэлэлтийг зохион байгуулсан гэдгээр  хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтай прокурорт хүргүүлсэн. Амралтын өдөр хойшлуулашгүй ажиллагаа явуулж, тухайн газар байсан хүмүүсээс тайлбар авч, материалжуулсан гэх мэдээллийг өгсөн. 

Мөн тухайн бичлэгт байсан эмэгтэйчүүдийн дансаар мөнгө шилжүүлсэн гэх мэдээллийн талаар тодруулахад ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү : Шалгалтын явцад тиймэрхүү зүйлүүд илэрч байгаа гэх мэдээллийг өгсөн байдаг. Тэгвэл мөнгө шилжүүлсэн гэх асуудалтай холбоотойгоор  эх сурвалжийн мэдээлж буйгаар МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан гэгдэж байсан өмгөөлөгч Б.Баасанцогт нь Иргэн "Д" гэх эмэгтэйн данс руу хоёр сая төгрөг шилжүүлж, Иргэн "Д" нь бусад эмэгтэйчүүдийн данс руу 500 мянган төгрөг тус бүр шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 5 минутын өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 51 минутын өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 1 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 2 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 2 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 3 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 5 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 5 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 22 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 2025/07/05
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 2025/07/05