Д.Баттулга: Цагдаагийн алба хаагчид эмэгтэйчүүдээс тайлбар мэдүүлэг авахдаа эрүүдэн шүүсэн байж болзошгүй учир ЦЕГ-ын тусгай субъектийг шалгах газарт шалгуулна

Н.Мижидмаа
2021/02/24

Хууль шүүхийн байгуулагын албан тушаалтнуудтай хамт бичлэгт гарсан охидын өмгөөлөгч мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Д.Баттулга: БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцны бичлэг цацагдсан. Тухайн бичлэгт нэр бүхий шүүгчид төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд гарсан байдаг. Дээрх бичлэг цацагдаад нэр бүхий шүүгчид нэр бүхий албан тушаалтнуудыг прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаагийн байгууллагынхан болон эрх бүхий албан тушаалтнууд тагнасан дагасан, мөрдсөн үйл баримтууд байж болзошгүй байна. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.13-т заасан  гүйцэтгэх үйл ажиллагааны хуулийг зөрчсөн үйл баримт болсон байна. Тиймээс өмгөөлөгч нарын зүгээс  ТЕГ-т гомдол гаргаж, хандлаа. Тухайн эмэгтэйчүүдээс цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд маш олноороо амралтын өдөр  10 гаруй цаг тайлан мэдээлэл авч, эрүү шүүлт хийж тулгасан байж болзошгүй байна. Тиймээс мөн ЦЕГ-ын тусгай субъектийг шалгах газарт шалгуулахаар гомдол гаргаад байна. Эмэгтэйчүүдийн өгсөн мэдээллээр үндсэн хуулийн 16.13-т зааснаар халдашгүй дархан байх эрхийг зөрчиж эрүүдэн шүүж, хүч хэрэглэсэн байдлаар тайлбар мэдүүлэг авсан нь хүний эрх зөрчиж, нэр төр алдар хүндийг гутаан доромжлох байдлааар хандсан байж болзошгүй. Мөн албан тушаалтнуудын нэр хүндийг гутаан доромжилсон.  Тухайн хүмүүсийн хувьд найз нөхдөөрөө уулзсан эсэхийг тогтоож шалгаагүй байж хууль зөрчлөө гэж шууд хардаж болохгүй. Хөл хорио тогтоосон биш байх цаг хугацаанд уулзсан юм билээ.Орцны бичлэг алдагдсан нь тухайн эрх бүхий шүүгчид, албан тушаалтнуудыг тагнасан дагасан, мөрдсөн байж болзошгүй учраас л ТЕГ-т гомдол гаргаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 5 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 7 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 8 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 8 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 13 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 13 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08