Д.Жаргалсайхан мэтгэлцэгч хоёр оролцогчийн нэгнээс нь төлбөр авч, захиалгат мэтгэлцээн хийдэг үү?

Н.Мижидмаа
2021/02/27

DeFacto-д "Уран олборлолт аюулгүй юу" сэдвээр мэтгэлцсэн уран олборлогч төрийн өмчит Мон-Атом компани тус нэвтрүүлэгт 5,5 сая төгрөгийн төлбөр төлжээ.Тодруулбал, 2021 оны 01 сарын 20-ны өдөр DeFacto  мэтгэлцээнээр "УРАН ОЛБОРЛОЛТ АЮУЛГҮЙ ЮУ" гэсэн сэдвээр мэтгэлцээн болсон байна.



Мэтгэлцээний төлбөрт 2021 оны 01 сарын 29-нд Төрийн өмчийн МОН-АТОМ ХХК-иас Жи Ди Эф ХХК-руу 5,500,000 төгрөг "нэвтрүүлгийн төлбөр /ДеФакто мэтгэлцээн/" гэсэн утгатайгаар хийгдсэн байна.


Тухайн өдрийн мэтгэлцээний "Уран олборлолт аюулгүй юу" сэдвийн Нотлогчоор Мон-Атом ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Дамдинсүрэн, Няцаагчаар" Машинтай жагсаал холбооны" зохицуулагч Б.Цэгмэд нар мэтгэлцжээ. 

Дээрх асуудалд анхаарал татаж байгаа  гол асуудал нь мэтгэлцээнд Уран олборлолт яагаад аюулгүйг нотлон ярих мэтгэлцэгч нь нэвтрүүлэгт мөнгө төлж тухайн нэвтрүүлэг нь оролцогчийн аль нэгнээс төлбөр авч мэтгэлцээн зохион байгуулдаг байж болзошгүйг харуулж байна. 

" Мон-Атом" төрийн өмчит компани нь Монгол Улсын нутаг дэвсгэрт уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмал, эрэл хайгуул, тандан судалгааны ажлыг гүйцэтгэн нөөцийг тогтоох, олборлодог компани юм байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 5 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 7 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 8 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 8 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 13 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 13 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08