Булган аймгийн Орхон сумын Засаг дарга "Б" бусдын гарт амь насаа алдсан байж болзошгүй байна

Н.Мижидмаа
2021/03/09

Булган аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгч, тус аймгийн Орхон сумын засаг дарга "Б" нь бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан байж болзошгүй байна. 

Хэргийг тодруулбал гуравдугаар сарын 03-04-нд шилжих шөнө 23 цагт талийгаач гэрийнхээ гадаа машинтайгаа ирсэн ч буцаж явжээ. Талийгаач Орхон сумын цагдаагийн хэсэгт очсон бөгөөд цагдаагийн хэсэгт дэлгүүр ажиллуулдаг иргэн, тус сумын хэсгийн төлөөлөгч нар байсан гэх мэдээлэл байгаа юм. Тухайн газар байсан хүмүүс архи ууж, улмаар хоорондоо маргалдаж Засаг даргыг хөнөөсөн байж болзошгүй байгаа юм байна. Үүнд анхаарал татаж байгаа асуудал нь сумын хэсгийн төлөөлөгч ажлын байрандаа бусдыг дуудаж, архидан согтуурч улмаар талийгаач амь насаа алдсан байж болзошгүй байна.

 Эх сурвалжийн өгч буй мэдээллээр талийгаач зодуулсан нь илт гэх бөгөөд нүүрэндээ ил харагдах шарх сорвитой , хөмсөг нь задарч, хамар нь хугарсан мөн уруул нь хавдсан байсан гэх мэдээллийг өгч байгаа юм. Хэрэгт дэлгүүрийн эзнийг сэжиглэж байгаа бөгөөд, талийгаач цагдаагийн алба хаагчийн байранд амиа алдсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Талийгаач нь 1978 онд төрсөн бөгөөд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ.

Бид энэхүү хэргийн талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 6 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 8 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 8 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 9 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 14 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 14 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08