Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музейн барилгын ажил эхэлсэн. Уг барилгад 2020 онд улсын төсвөөс 53 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвлөөд байна. Энэ музейд Монголын түүхийн судалгаа сургалт, соён гэгээрлийн цогцолбор байх бөгөөд соёлын хосгүй үнэт дурсгал, дэлхий даяар тархсан монголчуудын түүхийн их өвийг дэлгэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна