Булган аймгийн Орхон сумын засаг дарга "Б" энэ сарын 03-04-нд шилжих шөнө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан байж болзошгүй хэргийн талаар бид мэдээлсэн.
Тухайн хэрэгт анхаарал татаж байгаа асуудал нь цагдаагийн алба хаагчийн буюу тус сумын хэсгийн төлөөлөгчийн ажлын байранд дэлгүүр ажиллуулдаг иргэн, хэсгийн төлөөлөгч нар талийгаачтай хамт архи уусан үедээ маргалдаж улмаар амь насаа алдсан байж болзошгүй байгаа юм. Энэ хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс болон Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтэс хамтран шалгаж байгаа юм байна. Урьдчилсан байдлаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон бөгөөд талийгаач нүдэнд үзэгдэх ил шархтай байсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна