“НОК-ын үхмэл шийдвэрээс болж иргэд чирэгдэж байна”

Н.Мижидмаа
15 цагийн өмнө

Шинжилгээний цэгүүд энэ сар эхэлснээс хойш ачаалалд дарагдсан хэвээр байна. Шинжилгээний бүх цэгүүдийн гадаа иргэд бөөгнөрч, урт дараалал болон зогсож ажлаа чирэгдүүлэн бухимдацгааж байна. Өнөөдрийн байдлаар УБ хотын хэмжээнд 11 цэгт PCR шинжилгээ авч байна. НОК-оос шинжилгээ авах цэгүүдэд “цаг авсан иргэдээс шинжилгээ ав” гэх чиглэл өгчээ. Шинжилгээ өгөх хүмүүс цаг авах гэтэл “цаг дүүрсэн” учир яаралтай ажилтай хөдөө орон нутаг явах иргэд ажлаа алдаж чирэгдэж байна. Мөн цаг авсан иргэдээс гадна “зайлшгүй” буюу буяны ажилд, эмнэлгийн үйлчилгээ, жирэмсэн, гуравдугаар шатлалын хагалгаанд орох иргэдээс шинжилгээ авч байгаа юм. Харин хөдөө орон нутаг зайлшгүй шаардлагаар явах тодорхойлолттой, зөвшөөрлын бичигтэй иргэд шинжилгээний цэгүүдэд их байна. Энэ тохиолдолд шинжилгээний цэгийнхэн НОК-оос асууя гэх хариултыг өгч оруулахгүй байгаа юм. Тодорхойлолт албан зөвшөөрөлтэй олон зуун хүнийг НОК-оос асуух шаардлагатай, НОК утсаа авахгүй байна гэх өрөвдөлтэй хариултыг шинжилгээ авч байгаа эмч ажилтнууд яриад зогсож байна.Бид энэ асуудлаар НОК-оос тодруулах гэсэн боловч НОК-ын хэвлэлийн ажилтан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодруул гэх хариултыг өгсөн юм. Харин Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Бямбадоржоос тодруулах гэсэн боловч “завгүй байна” гэх хариултыг өглөө. Өнөөдрийн байдлаар шинжилгээ өгөхөөр зогсож байгаад коронавирусын халдвар илэрвэл гайхах зүйлгүй толгой дохин эвлэрэхээр иргэдийг бөөгнөрүүлж, туйлдуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 6 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 8 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 9 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 9 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 14 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 14 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08