Алба хаагчид цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 467 хүнийг эсэн мэнд олж, 81 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Салхи шуурганы улмаас 6 иргэн нас барж, 58 гэр, 121 хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хуурч, 1200 толгой мал шуурганд уруудсан байна. Тодруулбал Дундговь аймагт 5 иргэн, Архангай аймагт 5 настай хүүхэд амиа алджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна