ХӨСҮТ-ийн Э.Тэмүүлэн: Ойрын хавьтлуудыг тусаарлах журамд өнөөдрөөс эхлэн өөрчлөлт орж байна. Ойрын хавьтлыг тусгаарлан ажиглах байранд 7 хоног байсныг өөрчлөн 14 хоног гэрийн тусгаарлалтад ажиглан тусгаарлахаар болсон. Ингэснээр хүн бүрийг гэрийн тусгаарлалтад үлдээхгүй,гурван төрлийн үнэлгээг хийнэ. Тодруулбал, эмнэлзүйн шинж тэмдэг, гэр ахуйн орчин нөхцөл, эмнэлзүйн шинж тэмдгийн өөрчлөлтийг хянаж үзээд гэрийн тусгаарлалтад байлгах эсэхээ шийднэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна