​ Охид ихэвчлэн таньдаг хүнийхээ үгэнд хууртан бэлгийн мөлжлөгт өртөж байна

Н.Мижидмаа
2021/03/15

 Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын дэмжлэгтэй хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс охид, эмэгтэйчүүдийг -хамгаалах, урьдчилан сэргийлэх, “Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аян зохион байгуулж байгаа билээ. 

Аяныг хэрэгжүүлэхээс өмнө олон улсын байгууллагаас Дархан хот болон нийслэлд амьдарч буй 522 эмэгтэйгээс суурь судалгаа авсан юм. Судалгаанд оролцогчдын 83 хувь нь хүн худалдаалах гэмт хэргийн талаар огт, эсвэл хангалттай ойлголтгүй байв. Түүнчлэн 42 хувь нь хохирогчийг буруутгаж, үл ойшоох хандлагатай байсан нь ирээдүйд өөрсдөө “эрсдэлд орох магадлалтай” гэж үзэхгүй байгааг илтгэж байна. Иймд хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн талаар мэдлэг, ойлголт өгөх мэдээллийн аяныг орон даяар өрнүүлэх шаардлагатай гэж үзсэн аж.

Энэ гэмт хэрэг хүний сайн сайханд хүрэх гэсэн мөрөөдлийг хулгайлж, хуурч мэхлэн, заналхийлж, хяналтдаа байлгах хэлбэрээр үйлдэгддэг. Хөдөө орон нутгаас хот руу, мөн гадаадад сурч ажиллахаар шилжин суурьших шийдвэр гаргасан охид эмэгтэйчүүдийг мэдээлэлгүй, мэдлэггүй байдлыг далимдуулан хохирогч болгодог. 

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг ихэнхдээ таньдаг, мэддэг хүн нь хуурч мэхэлдэг, эсвэл хуурамч ажлын саналаар дамжуулан хохироож байна. Хүйсийн тэгш эрхийн төв энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдыг олж илрүүлж, хамгаалалтанд авч, эргээд нийгэмшүүлэх ажлыг хийж ирсэн. Өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд 2000 гаруй хүнд туслалцаа үзүүлсний 800 орчим нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон нь тогтоогджээ. 

Тус төвөөс тусламж авсан олон эмэгтэй өнөөдөр нийгэмших сургалтаа амжилттай дүүргэж, эргээд хэвийн амьдралдаа оржээ. Хохирогчийг олон нийтэд таниулахгүй байх үүднээс хэд хэдэн тохиолдлыг нийлүүлж, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг ямар шинж чанартай, хэнээр дамжин үйлдэгддэг зэрэг мэдээллийг сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. 

Кэйс 1: “Ааваасаа хойш их хэмжээний өртэй үлдсэн ээждээ туслах гэж би хотод ажиллахаар шийдсэн. Хэдэн жилийн өмнө хот руу амьдрахаар яваад, байр сууриа олчихсон нэг найз маань намайг “хүрээд ир, ажил олчихлоо” гэж яаруулсан. Би хаана амьдарч, ямар ажил хийх гэж байгаагаа ээждээ хэлэх нь бүү хэл өөрөө ч мэдэхгүй хэрнээ шууд хотын унаанд суучихсан. Ингээд найзындаа очиход нэг махлаг эгч, ширүүн царайтай эрэгтэй хоёртой хамт найз маань байж байсан. Нөгөө эгч, “За хүрээд ирсэн үү, хувцас хунарыг нь соль” гэж манай найзад хэлсэн. Би юу болоод байгааг ойлгоогүй ч байдал бишдсэнийг мэдрээд үүд рүү ухасхийсэн. Гэвч намайг ухаан алдтал цохиж унагасан байсан… Би таван сарын турш хүний төсөөлөмгүй аймар нөхцөлд маш аймшигтай ажлыг хийсэн... Азаар нэг өдөр цагдаа нар буудал шалгахаар орж ирэхэд би бүх үнэнээ хэлж бэлгийн мөлжлөгөөс аврагдсан”

Кэйс 2: “Дөнгөж оюутан болоод, танилцах үдэшлэг дээр дээд курсийн хөөрхөн эгчтэй танилцсан юм. Тэр намайг хөөрхөн, гоё биетэй гэх зэргээр их магтдаг. Сургуулийнхаа нөлөө бүхий эгчид тоогдсондоо би ч их баяртай явдаг, дуудсан газар бүрт нь очдог байлаа. Харин нэг удаа олон залуустай шоунд хамт байж, эгчийн үгэнд орж өгсөн болгоныг уусан… Өглөө сэрэхэд бүгд намайг доромжилсныг мэдээд үнэхээр аймшигтай, ичгүүртэй байдалд орсон. Гэтэл нөгөө эгч энэ явдлыг бүх хүнд тараана гэж сүрдүүлээд, дуудсан газарт нь очиж биеэ үнэлэхийг шаардсан. Надад үгэнд нь орохоос өөр замгүй мэт санагдаж, олон сар үгээр хэлэхийн аргагүй муухай замаар эгчийн хэлснээс гарахгүй явсан...”

Энэ мэтчилэн хохирогчдын яриа үргэлжилнэ. Зөвхөн гадаадад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болдог, биднээс хол асуудал гэж хөндий ханддаг нийгмийн дийлэнх хэсэгт сэрэмжлүүлэх үүднээс хоёрхон жишээ хүргэлээ. 

Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийг таньж мэдсэнээр охидоо, найз нөхдөө эрсдэлээс хамгаалж чадна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 7 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 9 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 10 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 10 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 15 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 15 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08