Иргэдийн гомдлыг НОК, ДОК, ХӨСҮТ нэг дор байрлан шуурхай шийдвэрлэж ажиллана

Н.Мижидмаа
2021/03/19

Шадар сайдын албан өрөөнд өдөр Тандалт, тусгаарлалтын шуурхай баг хуралдаж, цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар зөвлөлдлөө.

Халдварын тархалтыг хумих арга барилыг өөрчилж, нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комисс, Халдварт өвчин үндэсний төв, НЭМҮТ-ийн нэгж удирдлагуудыг УОК-ын Шуурхай штабт нэгтгэж ажиллах шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга гаргав.

Энэ үeэр Тандалт, тусгаарлалтын багаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зайлшгүй авч хэрэгжүүлэх асуудлыг Шадар сайдад танилцуулав.

Тусгаарлалтад орсон иргэдийг онлайн хэлбэрээр олон төрлийн сургалт өгч
хөгжүүлэх, мэргэжлийн сэтгэл зүйч тодорхой цагт цахим хэлбэрээр холбогдож зөвлөгөө өгч ярилцах боломжийг бүрдүүлэх, тусгаарлалтанд ороход нь халуун хэмжигч, амны хаалт өгөх, санал гомдлыг нь хүлээн авч шуурхай шийдвэрлэж ажиллах, эмчилгээний мэдээллээр байнга өгч халдварыг даван туулах арга хэмжээг авч ажиллахад анхаарч ажиллахыг Шадар сайд холбогдох албаныхан даалгалаа.

Оройн 21.00 цагт Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Шуурхай штабт очиж, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах, ойлголтын зөрүү арилгах зорилгоор НОК, ХӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн удирдлагыг байлцуулан, тэдний санал хүсэлтийг сонсон зөвлөлдөж дараах чиглэлийг өглөө.

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр доод, дунд шатанд дутуу хэрэгжиж байгаа нь нэгдсэн ойлголтгүй, мэдээллээ солилцдоггүй байдлаас үүсэж байгааг Шадар сайд онцлов.

Иймээс дээрх байгууллагын удирдлагууд УОК-ын Шуурхай штабт төвлөрөн нэгдсэн зохион байгуулалтанд орж, нийслэл, дүүргийн хэмжээнд тулгарсан асуудлыг газар дээр нь хэлэлцэн шийдвэрлэж, шуурхай ажиллах шинэчилсэн зохион байгуулалтыг Шадар сайд танилцуулан хэрэгжүүлэхийг чиглэл болгов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 8 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 10 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 10 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 10 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 16 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 16 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08