Эрэл группын Б.Эрдэнэбат нарын хэргээс шүүгч нь татгалзжээ

Н.Мижидмаа
2021/03/25

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын  дагуу 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Хишигбаяр, Э.Билгүүн нар өвчний учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, өмгөөлөгч О.Батсүх хохирогчийн өмгөөлөгчөөр 2021 оны 3 дугаар сарын 24-нөөс эхлэн ажиллах болсон тул хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус тус ирүүлжээ.

 Хэргийг хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд багтсан шүүгч С.Батдэлгэр  энэ хэргийн шүүгдэгч, хохирогч нарыг танихгүй, ямар нэгэн харилцаагүй ч 2021 оны 2 дугаар сард цахим сүлжээнд байрлах зарим сайтад энэ хүмүүстэй холбоотой гэх мэдээлэл гарсан нь шүүгчийн албаны болон шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа учир хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнээс өөрөө татгалзан гарах хүсэлт гаргав.

 Шүүх бүрэлдэхүүн шүүгчийн өөрөө татгалзан гарах хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж, шүүх хуралдааныг хойшлууллаа. Мөн өмгөөлөгч нарын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн авав.

 

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 9 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 10 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 11 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 11 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 16 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 16 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08