Румын Батлан хамгаалахын сайд нууц мэдээллийг ил болгожээ

Н.Мижидмаа
2021/03/26

Румын улсын Батлан хамгаалахын сайд Николае Чуке нь олон нийтийн сүлжээнд маш нууц мэдээллийг ил болгосон тухай “Digi 24” суваг мэдээлсэн байна. Сайд дарга нар олон нийтийн сүлжээгээр хийсэн ажлаа тайлагнаж, лайк даруулах гэдэг. Румыны сайд Сибиухотод байдаг хуурай замын цэргийн академид хийсэн айлчлалынх талаарх зургуудаа “Facebook” сүлжээнд байршуулжээ. Гэтэл нэг зураг дээр нь яамны өндөр тушаалт офицерууд видео хурал хийхэд ашигладаг аккаунт нэр, тэдгээрийн нууц үг, Батлан хамгаалах яамны шуурхай төвийн ажилтнуудын нууц утас зэргийг бичсэн самбар байсныг анзаараагүй юм байна. Харин “Facebook”-ийн хэрэглэгчид сайдаас илүү хянамгай байж таараад нууц мэдээ алдагдсан тухай мэдээлж, тэр талаар нь Румыны хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугьж эхэлсний дараа зургийг устгажээ.

 

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард үүнтэй төстэй хэрэг мандаж байсан. Нидерландын сэтгүүлч ДаниэльВерлаан гэгч нь Европын холбооны гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын нууц видео хуралдаанд нэвтэрч, зарим сайдаас нь ярилцлага авсан хэрэг маш их дуулиан тарьсан. Европын холбоон хүчний байгууллагуудын дарга нарын нууц хурал байтал яаж мэдээд, яаж нэвтэрсэн талаар мөрдлөг явуулсан. Ингэхэд Нидерландын Батлан хамгаалахын сайд Анка Бейвельд нь нууц хурал явагдах хаяг, нэвтрэх нэр, нууц үг бүхий тэмдэглэгээтэй фото зургаа “Twitter” дээр байршуулсан байсныг сэтгүүл эр анхааралтай ажиглаж байгаад олж мэдээд, овжин ашигласан байж таарсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 10 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 12 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 12 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 12 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 17 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 17 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08