ОХУ-аас Спутник-V вакцины нэг сая тунг худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байсан нь үр дүнд хүрч байгаа талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр"ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээр хийгдэж байна. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биелэлээ олж байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна