ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрөөс коронавирусын нөхцөл байдал, хөл хорио тогтоох саналын талаар тодруулж байна.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: Эрдэмтдийн баг, ХӨСҮТ-ээс 14-21 хоног хорих санал гаргасан, УОК өнөө орой хуралдана.Хөл хорио тогтоовол бүх тархалт зогсоно гэж иргэд буруу ойлголттой байна. Хэрэв бид хөл хоривол нас баралтыг бууруулна. Тархалтыг багасгана шүү дээ. Хөл хорьчихвол эдийн засаг унана гэж ойлгож болохгүй. Онцгой, тусгай обьектуудад халдвар гарвал эдийн засаг уналтад орно. Хөл хорьж Онцгой, тусгай обьектуудаа хамгаалж, эдийн засаг, эрүүл мэндээ хамгаална шүү дээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна