2021/04/16
USD 2,811

УОК-ын хурлаар 4-р сарын 3-18-ны өдрийг хүртэл хатуу ХӨЛ ХОРИО тогтоох санал дэмжигдлээ

Н.Мичидмаа
2021/03/29

Улсын онцгой комисс цахимаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа танилцуулж хэлэлцүүлсэн байна. Уг саналд 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдлийн УЛААН түвшинд шилжих тухай тусгажээ. УОК-оос тус саналыг дэмжиж,  Засгийн газарт танилцуулахаар болжээ.