Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийн тушаалыг бууруулжээ. Тодруулбал түүнийг Баянзүрх дүүргийн прокурорын албан тушаалд томилсон байна.
Харин Нийслэлийн прокурор Ц.Насанбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, прокурорын албан тушаалаас нь түдгэлзүүлжээ. Ийнхүү тушаал бууруулж, ажлаас нь түдгэлзүүлсэн нь шүүгч хуулийн байгууллагын ажилтнуудын бичлэг задарсан хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл байгаа юм.
Тэдний оронд НПГ-ын ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр Д.Баянжаргал, орлогч прокуророор Ч.Энхжаргалыг томилсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна