ЦЕГ: Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдад зориулж "Гэрэлт хөшөө" босгоно

Н.Мижидмаа
2021/03/30

Мөрдөн байцаах алба, Экологийн цагдаагийн алба хамтран Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь насаа алдсан алба хаагчийн үйлсийг мөнхжүүлэх зорилгоор “Гэрэлт хөшөө”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах ажлыг хариуцан зохион байгуулж байгаа юм байна.

Энэхүү ажлын хүрээнд уран бүтээлчдээс ирүүлсэн 13 хөшөөний загварыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад танилцуулснаар МУЭ-ийн гишүүн зураач, барималч, МУСТА Ж.Дүүрэнтөгсийн бүтээл сонгогджээ.

Хөшөөний ерөнхий харагдах байдал нь тэнгэр өөд цойлсон шонхор шувууны дүрс бүхий хананд Монгол Цагдаагийн ёсолгоо бүхий дүр байна. Энэ нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн Монгол цагдаа үүргээ гүйцэтгэж яваад гэр орон, хань ижил, үр хүүхдүүд, журмын нөхдийнхөө сэтгэлд зайгаа үлдээн, эр зоригийн дууль болон тэнгэрт одсоныг өгүүлэх юм байна. Энэ хоосон дүрслэл дундуур нар салхи, агаар хур нэвтрэн байх нь амьд бөгөөд мөнх чанарыг илтгэх аж.

Хөшөөний сууринд дурсгалыг мөнхжүүлсэн бичээс, тайлбарыг сийлэх аж.


Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 11 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 13 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 13 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 13 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 19 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 19 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08