ЗХЖШ: Талийгаачийн ар гэрээс уучлал гуйж, эмгэнэл илэрхийлье

Н.Мижидмаа
2021/03/31

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид энэ сарын 28-ны өдрийн 22.45 минутад тус ангид алба хааж байсан 20 настай байлдагч Б даргадаа зодуулан хүнд гэмтлийн улмаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдээд байсан.

Тухайн байлдагч өнгөрсөн шөнө харамсалтайгаар нас баржээ. Талийгаач өнгөрөгч оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Хуурай замын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 326 дугаар ангид татагдан очиж алба хааж байсан юм.

Энэ хэргийг ЦЕГ-аас тодруулахад ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн О.Эрдэнэхишиг: Зэвсэгт хүчний 326 дугаар ангид энэ сарын 28-нд 24 настай салаан захирагч дэслэгч "Г" нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь хохирогч байлдагч "Б"-ийн биед халдсан байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тиймээс тус салаан захирагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт холбогдуулан шалгаж байна. Энэхүү хэргийг ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл Зэвсэгт хүчний 326-р ангийн захирагч хурандаа Б.Батболдыг ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд хурандаа Н.Отгонбаярыг тус ангийн захирагчаар томилсон байна. Тус ангид өнөөдөр ЗХЖШ-аас албаныхан ажиллаж байгаа юм байна.
Яг одоо ЗХЖШ-аас энэхүү хэрэгтэй холбоотой мэдээллийг хийж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 11 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 13 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 13 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 13 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 19 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 19 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08