ЗХЖШ: Талийгаачийн ар гэрт таван жилийн цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэлэг болон оршуулгын зардлыг олгоно

Н.Мижидмаа
2021/03/31

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид энэ сарын 28-ны өдрийн 22.45 минутад тус ангид алба хааж байсан 20 настай байлдагч Б даргадаа зодуулан хүнд гэмтлийн улмаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдээд байсан.

Тухайн байлдагч өнгөрсөн шөнө харамсалтайгаар нас баржээ. Талийгаач өнгөрөгч оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Хуурай замын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 326 дугаар ангид татагдан очиж алба хааж байсан юм.

Энэ хэргийг ЦЕГ-аас тодруулахад ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн О.Эрдэнэхишиг: Зэвсэгт хүчний 326 дугаар ангид энэ сарын 28-нд 24 настай салаан захирагч дэслэгч "Г" нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь хохирогч байлдагч "Б"-ийн биед халдсан байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тиймээс тус салаан захирагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт холбогдуулан шалгаж байна. Энэхүү хэргийг ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл Зэвсэгт хүчний 326-р ангийн захирагч хурандаа Б.Батболдыг ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд хурандаа Н.Отгонбаярыг тус ангийн захирагчаар томилсон байна. Тус ангид өнөөдөр ЗХЖШ-аас албаныхан ажиллаж байгаа юм байна.  ЗХЖШ-аас энэхүү хэрэгтэй холбоотой мэдээллийг хийлээ.

Энэ үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг: Цаашид ийм зүйл гаргахгүйн тулд Хуурай замын цэргийн ангийн бусад албан тушаалтнуудыг шалгаж, цэргийн алба хаагчдад ёс зүйн сургалт оруулна.Байлдагч "Б"-г нас барсан үндэслэлээр хуулийн дагуу ар гэрт нь таван жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болон оршуулгын зардлыг ЗХЖШ-аас өгнө гэх зүйлийг ярив.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Явган хүний замыг чөлөөлж байна 1 минутын өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 18 минутын өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 1 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 1 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа 1 цагийн өмнө
Өнөөдөр: "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой шүүх хурал болно 1 цагийн өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
126: Нэгдүгээр тойргийг өнгөлөх МАН-ын шинэ, залуу улс төрч Сугаржавын Далхаасүрэн 16 цагийн өмнө
126: АН-ын дэд дарга, Хуульч О.Алтангэрэл УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт хүч үзнэ 16 цагийн өмнө
126: Улс төр дахь шинэ өнгө Ганбямбын Дөлгөөн 16 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бордюр яриад байгаа хүмүүст хэлэхэд, шинжлэх ухааны үндэслэлгүй шүүмжилдгээ боль, ажил хийхээр хийлээ гэнэ 17 цагийн өмнө
"Саанжий, Мөөнжий шидэт чулууны эрэлд" хүүхдийн жүжиг 4 сарын 20-нд “UB palace”-д тоглогдоно 17 цагийн өмнө
Б.Дэлгэрсайхан: Түгжрэлийг бууруулахад ам өгч чадахгүй, ажиллаж л байна 17 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 19 цагийн өмнө
Содон хорооллын иргэд, Нийслэлийн автозамын хооронд маргаан үүсээд байна 19 цагийн өмнө
М.Оюунчимэг: Энэтхэгээс шаардлага хангахгүй нүдний дусаагуурыг оруулж ирээд хүчээр нийлүүлсэн нь тогтоогдсон байна 19 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Кембриджийн, ОУ-ын хөтөлбөртэй гэж байгаа ч сертификат аваагүй, хөтөлбөрөө бүртгүүлээгүй сургуулиудыг шалгана 19 цагийн өмнө
А.Цогцэцэг: Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж эх орондоо валют оруулж ирэх боломжтой 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид бүртгэнэ 20 цагийн өмнө