Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 160 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийн 117 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 5 нь эрүүл мэндийн шалтгаантай, 4 нь өндөр настан, 3 нь жирэмсэн иргэн байгаа юм.
Иргэдийг Зүчи, Сүнжин гранд, Мөнххустай зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна