Н.Номтойбаяр суллагджээ

Н.Мижидмаа
2021/04/01

Дөрвөн жилийн өмнө буюу 2017 онд    Н.Номтойбаяр   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын ажлыг гүйцэтгэж байсан   нь түүнийг торны цаана суулгах шалтгаан болсон юм. Үндэсний Зөвлөл нь Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн нийт 9 гишүүнтэйгээр шийдвэр гаргаж ажилладаг байгууллага. 

2017 онд “жижиг зээл” олголтод 20 тэрбум, орон нутаг, нийслэлийн зорилтот бүлэгт зарцуулах “санхүүгийн дэмжлэг”-т 3.9 тэрбум төгрөгийг тус тус Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд олгожээ.  
Энэ хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг орон нутаг, нийслэлийн зорилтот бүлэгт зориулагдсан санхүүгийн дэмжлэг болох 3.9 тэрбум төгрөгийг ААН-ын 21 төсөл, хувь иргэний 8 төсөлд олгохоор сонгон шалгаруулалт хийж, олгох дээд хэмжээг 200 сая төгрөг байх зөвшөөрлийг тухайн үеийн Засгийн газар болон Үндэсний зөвлөлийн гишүүд дэмжсэний  үндсэн дээр сайд Н.Номтойбаяр баталгаажуулан гарын үсэг зурсан байдаг. 
Энэ үйлдэлд 2019 оны 11-р сард ЦЕГ, АТГ-аас 29-н төсөлд давуу байдал олгон улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр Н.Номтойбаярыг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. Уг хэргийг 2020 оны 03-р сард нийслэлийн Прокурорын газраас хянаж үзээд, буруугүй хэмээн АТГ, ЦЕГ-т буцаасан атлаа, яг сарын дараа дахин нийслэлийн Прокурорын газар Н.Номтойбаярыг "өөр хэргээр яллагдагчаар татсан"-аа мэдэгдсэн. 
Яг ямар хэргээр яллагдагчаар татагдсанаа мэдэх, түүнд зориулан нотлох баримт цуглуулах боломж олгоогүй буюу хэдхэн хоногийн дотор прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү шилжүүлснээ мэдэгдэхэд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр АТГ-ын гадна сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн. Тодруулбал, "Улс төрийн захиалгаар яллах дүгнэлт үйлдсэн. Гэм буруугүйгээ нотлох боломж олгохгүйгээр яллах дүгнэлт үйлдэж байгаа нь хууль зөрчиж байна" хэмээн тэрээр мэдэгдэж байсан юм. 
Үүнээс гурав хоногийн дараа буюу 2020.05.04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шийдвэр гарч, яллах дүгнэлтийг коридорт  танилцуулахыг оролдсон байдаг. Ингээд 05.28-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Н.Номтойбаярыг нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргаж, шүүх хурлыг 06.28-ны өдөр товлосон байдаг. Энэ үед Н.Номтойбаяр нь УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр бүртгүүлж, СЕХ бүртгэснээ зарлачихсан байсан үе. Нэр дэвшигч Н.Номтойбаяр торны цаана байхад иргэд сонгуулийн сурталчилгааг нь хийж, дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. 
Н. Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал долоодугаар сарын 2-ноос эхлэн өмгөөлөгчгүй буюу өөрийгөө өмгөөлүүлэх эрхгүй, мөн олон нийтэд хаалттай байдлаар дөрөв хоногийн турш үргэлжилсээр  07-р сарын 07-ны өдөр 5 жил 5 сар хоригдох ял оноосон. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны хуралтай яг адилхан явагдаж, ялыг хэвээр үлдээсэн. 
Эцэст нь ЦЕГ, АТГ шалгаад 29 төсөлд 3.9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосонд хэн нэг албан тушаалтан нөлөөлөөгүй гэдгийг тогтоосон бөгөөд дээрх 3.9 тэрбум төгрөг ямар нэг хохиролгүй төрийн мэдэлд байгаа. 2018, 2019, 2020 онуудад Засгийн газрын баталсан тогтоолын дагуу хөдөлмөр эрхлэгчдэд олгогдож, процесс хэвийн үргэлжилж ирсэн. 
Эндээс яг адилхан тогтоол, журмын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн төсөв иргэд, ААН-үүдэд олгогддог буюу Н.Номтойбаярын баталгаажуулсан, С.Чинзоригийн баталгаажуулсан төслүүд ижилхэн гэсэн үг. Тиймээс Н.Номтойбаярыг хууль зөрчсөн гэж үзвэл С.Чинзориг ч хууль зөрчин, торны цаана суух үндэслэлтэй гэдгийг  Улсын дээд шүүхийнхэн ойлгож, энэ  хэрэг үндэслэлгүй хэмээн түүнийг цагаатгасан. Гэвч ажилдаа хайнга хандсан хэмээн шинэ зүйл ангиар 1 жилийн хорих ял оноосон байдаг. Тэрээр 8 сар хоригдоод байсан тул шүүх магадлангаар суллагдах хуулийн боломжтой  байсан хэдий ч "Энэ эрхээ эдлэхгүй, хилс ялыг чин дуусгаад гарна" хэмээн шүд зуусан. . . ,
Шүүгч нар захиалгаар нэр бүхий улстөрчдөд хилс ял өгсөн болох нь сүүлийн үед нотлох баримт дээр тулгуурлан ноцтой яригдах болсон.  Шоронгоос суллагдсан Н.Номтойбаярын тайлбар харин хүлээлт хэвээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.167.168
2024/02/01
0
0
Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж. Номт нээх зовоол, би нээх дэмжээл бгаа юм биш. Тэхдээ энэ жилийн сонгуульд Nomtoibayar дэвших болсонд нь хувьдаа баяралсан. Бусад нэр дэвшигчидийн сонгуулийн багийн ажлууд эхэлсэн бн. Шудрага биш бн, муу муухай амьтан шиг болж харлуулна, сонгогдох эрхэд нь нөлөөлнө, эцэг эхийнх нь нэр төрөөр нэг л өөр ертөнцийн амьтан шиг болтол гадуурхана, бүүр тэгэх тусам дэмжмээр санагдаад бгаан. Зүгээр сонгогчийн үүднээс дэмжээд яг энэ цаг үед би Номтод саналаа өгөхөөр шийдсэнээ ядаж бичмээр санагдлаа, угаасаа манай үеийнхэн ойр орчмын найзууд маань бүгд өгнө. 5н цаасанд автчихаад хахууль авч улсаа худалдчихгүй хоншоор хэрэгтэй бхгүй юу!
Хариулах
66.181.167.168
2024/02/01
0
0
3дагч хүчин болсон зоригтой гарч ирсэн Номт хүүд амжилт
Хариулах
Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 8 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 9 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 10 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 11 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 12 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 13 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 13 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 13 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр